Мьянмарт жагсаалын үеэр 38 хүн амиа алджээ
Мьянмарт цэргийнхэн Засгийн газрыг түлхэн унагааснаас хойш хамгийн их цус асгаруулсан өдөр ням гарагт болж, 38 хүн амиа алдлаа гэж тус улсын идэвхтнүүд мэдээлжээ. Аюулаас хамгаалах хүчнийхэн Мьянмарын хамгийн том хот болох Янгонд жагсагчдын эсрэг гал нээсэн байна. Мөн цэргийнхэн Хятадын аж ахуй нэгжүүд халдлагад өртсөн бүсэд дайны байдал зарлажээ. Жагсагчдын хувьд БНХАУ-ыг цэргийнхэнд дэмжлэг үзүүлж байна гэж үзэж байгаа аж. Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Зэвсэгт хүчний удирдагчид тухайн өдөр тус улсын Төрийн зөвлөх, “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Чи тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг баривчилсан юм. Мьянмарт өнгөрсөн онд … Continue reading Мьянмарт жагсаалын үеэр 38 хүн амиа алджээ
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed